images

Япон: “Nissan Motor" компани "Leaf" загварын шинэ автомашинаа танилцууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-19


   Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани “Leaf” загварын суудлын цахилгаан автомашинаа танилцууллаа. Гуравдугаар үеийн “Leaf” автомашины батарей, моторын хүчийг сайжруулснаар цэнэгээ дуустал 600 км гаруй явах чадалтай болж энэ үзүүлэлт нь одоогийн загваруудынхаас нь 30 хувиар сайжирч байгаа аж. Сүүлийн найман жилийн хугацаанд “Leaf” загварын автомашиныг анх удаа шинэчилсэн нь энэ бөгөөд загварыг нь өөрчилж уламжлалт болгожээ. Мөн урд нь яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мэдэрч автоматаар хурдаа саах, эсвэл зогсох чадвартай функцээр тоноглосон байна. “Leaf” бол дэлхийн анхны олноор үйлдвэрлэсэн цахилгаан тээврийн хэрэгсэл бөгөөд 2010 онд худалдаанд гарсан юм. Харин шинэ загварыг нь энэ ондоо багтааж Японд худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.